Малын эрүүл мэндийг хяналтдаа авах нь нийтийн аюулгүй байдлыг хамгаалж буй хэрэг

381


Нийтийн эрүүл мэндэд халтай, эдийн засагт асар хохиролтой, эрсдэлд өвчнөөс мал сүргээ хамгаалах, эрүүлжүүлэх нь МАА-н салбарт нэн чухал асуудал болоод буй. Тиймдээ ч “Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах” тухай хууль Монгол улсын үндсэн хуульд 2017 онд тусгагдсан. Уг хуулийн зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл аюулгүй байдлыг хамгаалах, чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдуулан зохицуулагдсан байдаг.
Уг хууль нь 7 бүлэг 37 зүйл заалттайгаар боловсруулагдсан бөгөөд мал амьтныг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, элдэв өвчинтэй тэмцэх, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хууль хэрэгжих хугацаа зэргийг багтаасан бүтэцтэй.

Эдгээрийн дотор монгол малын эрүүл мэндийг хамгаалах, нийтийн эрүүл аюулгүй байдлыг хангах явдал нь гадаад дотоод худалдаанд үүссэн хориг саадыг арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, манай оронд түр болон байнгын нутагшсан амьтдын асуудал, хүрээлэн буй орчны бохирдол, доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалах халдварт болон халдваргүй өвчлөлөөс сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээ авах, байнгын бэлэн байдалд байх зэрэг асуудлууд зохицуулалтгүй байсаар ирсэн. Улмаар “Малын эрүүл мэндийг хамгаалах” тухай хууль хэрэгжсэнээр малын эрүүл мэндийг баталгаажуулан, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах бүр цаашилбал экспортод шууд нөлөөлж байгаа хэрэг юм.

Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд мал, амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, хяналтын арга хэмжээ, мал, амьтны эмийн зохистой хэрэглээ, тэжээлийн нэмэлтийн хяналт, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн дэх эм, хүнсний бүтээгдэхүүний ариун цэврийн магадлан шинжилгээг баталгаажуулах зэрэг  5 зүйлтэй.
Түүнчлэн мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгааг тус бүрчлэн тодорхойлж өгсөн нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Тухайлбал, шинэ хуульд нийцүүлэн боловсруулсан системүүд нэвтэрснээр дундын зуучлагчид гарал үүсэл нь тодорхойгүй, мал эмнэлгийн гэрчилгээгүй мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг төвлөрсөн зах зээл рүү нэвтрүүлэх боломжгүй болсон. Иймд импортын болон дотоодод худалдаалагдаж буй мах махан бүтээгдэхүүн, малын түүхий эд аюулгүй замаар хэрэглэгч, борлуулагчдад хүрч чадаж байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.