Голомт банк, RE/MAX Mongolia компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мэдээ мэдээлэл 2021/10/01, 14:51 463 Хуваалцах Голомт банк бүтээн байгуулалт, тэр дундаа үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн салбарыг дэмжин ажилласаар ирсэн. Үүний нэг илэрхийлэл нь 2007 оноос хойш нийт 40,000 харилцагчид 2.3 их наяд төгрөгийн зээл олгож, 138,243 иргэнийг орон сууцтай болгосон үр дүн юм. Бид өнөөдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй томоохон төслүүддээ хамтран ажиллаж байгаа ба цаашид ч гэрээт төслийн тоог нэмэхээр төлөвлөж байна. Энэ зорилгын дагуу 2021 онд “Homeland орон сууцны зээлийн төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн, үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч борлуулалтын агентууд болон харилцагч нартаа орон сууцны зээлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг нэг доороос авах боломжийг олгож байна. Харин 9-р сарын 30-ны өдөр Голомт банк RE/MAX Mongolia компанитай хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичгийг амжилттай байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд REMAX MONGOLIA компанийн ажилтнууд болон үйлчлүүлэгч нарт Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, орон сууцны зээлийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг цогцоор нь үзүүлэхийг зорьж байна.Ташрамд дурдахад RE/MAX Mongolia нь дэлхийн 140 гаруй оронд салбартай, зах зээлд нэр хүндтэй үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани юм. Тус компанийн Монгол дахь салбар нь одоогийн байдлаар 63 брокер оффис, 1200 гаруй агенттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.скачать dle 12.0 463 Share Хуваалцах Facebook Twitter