Трамп Нью-Йорк хотын дарга болохоос татгалзах зүйлгүй гэв

374


Есдүгээр сарын 11-ний алах хядах ажиллагааны дурсгалыг хүндэтгэх 20 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Нью-Йоркт ирсэн Доналд Трамп төрийн тэргүүнээс гадна Нью-Йорк хотын дарга болохоос татгалзах явдалгүй гэв.
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч дэмжигчдийнхээ уулзалтад оролцох үеэр нэг хүнээс ирсэн энэ асуултыг сонсоод “Сонирхолтой санал байна. Надад таалагдаж байна. Юуг засаж сайжруулах вэ гэдгийг би мэднэ. Долоо хоногийн дараа гэхэд л энэ хотод гэмт хэрэг байхгүй боллоо гэнэ дээ. Тэд “Чөтгөр аваг гэж, Яаж вэ” гэж асуух байсан биз. Тэгвэл би үүнийг миний хийж байсан хамгийн амархан ажил байлаа гэж хэлнэ” хэмээжээ.
Цагаан ордны шинэ тэргүүний сонгууль, тангараг өргөх ёслолоос хойш Доналд Трамп нэг ч удаа 2024 оны Ерөнхийлөгчийн сунгаанд оролцоно гэж шууд хэлж байгаагүй, харин ард иргэд түүний шийдвэр сэтгэл хангалуун байх болно хэмээн тойруулж, шоглож хариулдаг байлаа.
Шинжээчид Трампыг нэр дэвшинэ гэвэл Бүгд найрамдах нам дотроо үг дуугүй тэргүүлж, намынхаа олонхын саналыг авч чадахыг тэмдэглэж байна.
Эх сурвалж: Kp.ru
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.