Гэр хорооллын 2000 айл өрхийн нүхэн жорлонг стандартад нийцүүлэн солив

374
 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт мянга, Баянзүрх дүүрэгт мянга, нийт 2000 эко ариун цэврийн байгууламжийг суурилууллаа.
Ажлын гүйцэтгэгчээр “Хэмжилзүй” ХХК, “Дархан нэгдэл” ХХК ажиллажээ. Айл өрхүүдийн ариун цэврийн байгууламж нь техникийн тодорхойлолтод заасан MNS 5924:2015 стандартын дагуу ялгадас хуримтлуулах нүх, шал, бүхээг, хаяавч, агааржуулалтын хоолой зэргээс бүрдэж байгаа.
Нүхэнд суурилуулсан кольцо нь хөрсөнд нэвчилтгүй цутгамал бетон хийцтэй, нүхний гүн 1,8 метр, амсар бүхээгийн хананаас гадагш 25 см илүү гарсан, ачаалал даахуйц бетон цутгамал шалтай, бүхээгийг төмөр рамаар зангиджээ. Нар, салхи, цас, бороонд тэсвэртэй төмөр листтэй, зориулалтын агааржуулалтын хоолойгоор тоноглогдсон аж. Бүхээгийн дотор гадна талд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий нарны зайн хураагууртай гэрэлтүүлэг, өдрийн гэрэл нэвтрүүлэх цонхтой хийжээ.
Ажил гүйцэтгэх явцад айл өрхүүд кабиныг дур мэдэж суурилуулах, гүний ус их хэмжээгээр гарах, айл өрхийн байршил тодорхойгүй, цар тахлын халдварын улмаас цаг алдах, том оврын машин техник орох зай талбайгүй зэрэг хүндрэл гарсныг гүйцэтгэгчид дурдаж байлаа. Цаашид Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод 2030 он гэхэд ариун цэврийн байгууламжийг сайжруулахыг нэг гол зорилт болгон хэрэгжүүлэхийг заасан. Энэ хүрээнд тухайн нөхцөлд тохирсон хямд өртөг бүхий эко ариун цэврийн байгууламжийн шийдэл гаргаж, инновацыг дэмжсэнээр агаар, хөрс, усны бохирдол, хог хаягдлыг багасгах нөхцөл бүрдэнэ гэж БОАЖЯ мэдээлжээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.