Монголд 40 хоногийн хугацаатай ажиллах ДЭМБ-ын баг 22.00 цагт Улаанбаатарт газардана
ДЭМБ-ын Эмнэлэг тусламжийн баг манай улсад ирж, 40 хоногийн хугацаатай ЭМЯ-нд ажиллана гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн. Тэгвэл уг баг өнөөдөр 22.00 цагт Улаанбаатарт газардах юм байна.
Улмаар ЭМЯ-нд ажиллаж, коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээний талаар болон цаашид авах арга хэмжээний талаар заавар зөвлөгөө өгч ажиллах аж.