Туул голын ай сав дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ

363

Туул голын ай сав, дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ. Тодруулбал Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин Хийдийн хамт олон, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сүхбаатар дүүрэг дэх салбар, Охидын Клуб, Түвшин сайхан төв, Түмэнд тусч нөхөд ТББ, Баянзүрх дүүргийн хороодын хэсгийн ахлагч нар нэгдэн Баянзүрхийн гүүрнээс Гачуурт хүртэлх Туул голын эрэг дагуух хог хаягдлыг 160 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэсэн юм.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сүхбаатар дүүрэг дэх салбарын тэргүүн М.Орхонбаяр:
“Хогийг ангилаад ялгах нь чухал юм. Дахивар хог нь эргээд эдийн засгийн хувьд ч тэр эерэг нөлөөтэй. Монголын эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх Охидын Клуб нь хүүхдийн оролцооны байгууллага бөгөөд өнөөдрийн үйл ажиллагаанд бид орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, бусдадаа үлгэр дуурайлал үзүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, хогоо ангилж, ялгаж сурах зэрэгт хүүхдүүдийг багаас нь дадал хэвшил болгох зорилгоор нэгдлээ” гэсэн юм.
Монголын бурхан шашинтны төв Гандан тэгчлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны лам Ч.Бямбажаргал:
“Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол улсын иргэн гэдэг утгаараа 100 гаран лам нарын бүрэлдэхүүнтэй Туул голын ай сав цэвэрлэх ажилд оролцож байна. Цэвэрлэх явцад голын эрэг дагуу модны үндэс рүү хог их шигдсэн байдалтай байсан. Энэ нь модны үндсийг барьж тэлж ургахад нь саад болж байна. Хог хаяхгүй байх нь байгаль орчноо хамгаалж байгаагийн дээр хүн өөрийн эрүүл мэндийг бас хамгаалж байна гэсэн үг юм. Тийм ч учраас иргэнийхээ үүргээ гүйцэтгэж цэвэр цэмцгэр байхыг хичээгээрэй” хэмээн уриалсан юм.
Цэвэрлэгээний үеэр 21 тонн хог хаягдлыг 5 рейсээр ачиж тээвэрлэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.