Гурав хоногийн дотор 6 хүн зам тээврийн ослоор амиа алджээ

50


2021 оны 06 дугаар сарын 18,19,20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 747 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 506 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 10 хүн гэмтэж, Нийслэлд 1 хүн амь хохирсон, Орон нутгийн замд 6 хүн гэмтэж, 6 хүний амь хохирсон осол хэрэг бүртгэгдсэн байна. Тухайлбал:
Нийслэлд
  • 2021.06.18-ны өдрийн 15.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг Кувейтын ам орох замд суудлын автомашины жолооч цахилгааны шон мөргөж зорчигч гэмтсэн.
  • 2021.06.19-ний өдрийн 15.00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Нарны замд суудлын автомашины жолооч унадаг дугуйтай зорчигч мөргөж унадаг дугуйтай зорчигч гэмтсэн.
  • 2021.06.19-ний өдрийн 18.00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг Зуслангийнн замд том оврын жийп автомашины жолооч 2 том оврын жийп автомашинтай мөргөлдөж зорчигч 8 настай хүүхэд гэмтсэн.
  • 2021.06.20-ны өдрийн 14.00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг Хувьсгалчдын гудамжны замд том оврын жийп автомашины жолооч 2 автомашинтай мөргөлдөж зорчигч 3 хүн гэмтсэн.
  • 2021.06.20-ны өдрийн 06.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг Чингисийн өргөн чөлөөний замд суудлын автомашины дугуй салж унаснаас 1 зорчигч нас барж 1 зорчигч гэмтсэн.
Орон нутагт
  • 2021.06.18-ны өдрийн 13.00 цагийн орчим Багануур дүүргийн нутагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон.
  • 2021.06.19-ний өдрийн 07.00 цагийн орчим Булган аймаг Могод сумын нутагт ачааны автомашины жолооч нь явган зорчигч мөргөж зорчигч амь хохирсон.
  • 2021.06.19-ний өдрийн 20.00 цагийн орчим Өмнөговь аймаг Ханбогд сумын нутагт механизм онхолдож жолооч амь хохирсон.
  • 2021.06.19-ний өдрийн 02.00 цагийн орчим Төв аймаг Баян сумын нутагт том оврын тээврийн хэрэгслийн араас суудлын автомашин мөргөж жолооч зорчигч хоёр хүн гэмтсэн.
  • 2021.06.19-ний өдрийн 21.00 цагийн орчим Увс аймаг Бөхмөрөн сумын нутагт суудлын автомашин, мотоцикл хоорондоо мөргөлдөж мотоциклын жолооч амь хохирсон
  • 2021.06.19-ний өдрийн 22.00 цагийн орчим Ховд аймаг Буянт сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон, зорчигч хоёр хүн гэмтсэн.
  • 2021.06.19-ний өдрийн 12.00 цагийн орчим Хэнтий аймаг Баян-Овоо сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон.
Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэл хотын хэмжээнд “Согтуу” нэгдсэн арга хэмжээг 2021.06.17-оос 19-ний өдрүүдэд зохион байгуулан ажиллаа. Арга хэмжээний хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 219 зөрчлийг илрүүлж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож явсан 129 зөрчлийг илрүүлж ажилласан байна.
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 177, орон нутагт 132, улсын хэмжээнд нийт 309 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэл тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцох, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд зорчих хэсгийг чөлөөлж зогсон ослын зогсолтын тэмдэг тэмдэглэгээг дүрэмд заасны дагуу байрлуулан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.