Тайвань анх удаа хатуу хөл хорио тогтоолоо

547

Тайванийн Засгийн газар цар тахал эхэлснээс хойших хамгийн хатуу хөл хорио тогтоожээ. Цар тахлын үеэр хяналтаа төдийлөн алдаагүй байсан Тайвань улсад өнгөрсөн ням гарагт 207 тохиолдол шинээр илэрсэн тул ийнхүү хатуу хязгаарлалт тавихаар болсон байна. 
 
Ингэснээр тавдугаар сарын 28-ны өдрийг хүртэл кинотеатр, амралт чөлөөт цагийг өнгөрүүлэх газрууд хаагдсан бол дотор орчинд нэг дор тав хүртэлх хүн, гадаа орчинд 10 хүртэлх хүн нэг дор цуглаж болохыг зөвшөөрсөн байна. Тайванийн засгийн газар иргэдэд гадаа орчинд ч амны хаалт зүүх шаардлагатай гэдгийг анхааруулсны дээр гэрээсээ ажиллаж, суралцахыг зөвлөжээ.
 
Тайвань улс саяхныг хүртэл ийм хатуу хөл хорио тавьж байгаагүй тул иргэд нь ихээхэн цочирдож, дэлгүүрүүдэд урт дараалал үүсгэж, хүнс, шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг ихээр худалдан авах болсон тул тус улсын ерөнхийлөгч уриалга гаргасан байна. Хатуу хөл хорионы үеэр цочирдолд оролгүй, гагцхүү нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнь уриалжээ.Мөн ариун цэврийн цаас, хүнсний бүтээгдэхүүн гээд нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа хэмээн Тайванийн Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. ВВС агентлагийн мэдээлснээр, хөл хорио тавих сургаар иргэд дэлгүүрүүдийн лангууг хоосолж эхэлсэн тул одоо нэг худалдан авагчид нэг дор хоёроос илээгүй төрлийн бараа бүтээгдэхүүн худалдахаар болжээ
 
Цар тахал эхэлснээс хойш 23 сая хүн амтай энэ улсад ердөө 1682 тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас барсан юм. Коронавирустэй тэмцэх Тайванийн энэ амжилтыг эрт, хатуу хилийн хяналт тавьсан, гадаадын иргэдийг орохыг хориглосон, гэртээ эргэн ирсэн тайваньчуудыг зайлшгүй тусгаарлалтад байлгаж байсан зэрэг арга хэмжээнүүдтэй холбон тайлбарладаг. 
 
Ийнхүү харьцангуй удаан хугацаанд халдварыг хяналтдаа байлгаж байсан Тайвань улсад COVID-19 халдвар дэгдсэнтэй холбоотойгоор хатуу хөл хорио тавихаар болсон бол хөрш зэргэлдээ Сингапур улс ч ийм арга хэмжээ авлаа. Өнгөрсөн ням гарагт Сингапурт 49 шинэ тохиолдол илэрснээс 38 нь дотоодын халдвар байсан нь өнгөрсөн оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр хоногийн үзүүлэлт аж. Тиймээс халдварыг тогтоон барих үүднээс тавдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн бүх дунд сургууль, коллеж, их сургуулиудыг цахим хичээлд шилжүүлэхээр болжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.