Байден АНУ-ын 30 жилийн түүхэнд байгаагүй их хэмжээгээр татвар нэмнэ

549


Жозеф Байден АНУ-д 1993 оноос хойш анх удаа татварыг их хэмжээгээр нэмэх гэж байгаа талаар Блүмберг мэдээлжээ. Блүмбергийн эх сурвалжуудын мэдээллээр, 1.9 их наяд долларын төрийн дэмжлэгийн гурав дахь багцын араас хэрэгжих урт хугацаат эдийн засгийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд шаардлагатай гэнэ. Жозеф Байден 2020 онд л  Ерөнхийлөгчийн хөтөлбөртөө татвар нэмэх талаар тусгасан байсан талаар Блүмбергт мэдээлэл эх сурвалжууд онцолжээ. 
 
Байдены авч хэрэгжүүлэхээр зэхэж буй арга хэмжээнүүдийн дунд корпорацийн татварыг 21-ээс 28 хувь болтол нэмэх, хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын татварын хөнгөлөлтийг цуцлах, түүнчлэн, 400 мянган доллараас дээш орлоготой хүмүүсийн орлогын албан татварыг нэмж, жилд нэг сая долларын орлого олдог хүмүүсийн хөрөнгийн өсөлтөд өндөр татвар ноогдуулахаар төлөвлөсөн байна.
 
Байдены Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт багтсан арга хэмжээнүүд нь 10 жилийн хугацаанд төсөвт 2.1 их наяд доллар оруулах боломжтой гэж өнгөрсөн оны 11 дүгээр сард Tax Policy Center судалгааны төв дүгнэж байлаа. Харин өнөөгийн хэрэгжүүлэхээр зэхэж буй арга хэмжээ нь харьцангуй бага хүрээг хамрах бөгөөд Бөйдены эдийн засгийн хөтөлбөрийн нийт хэмжээ 2-4 их наяд доллар болно гэж шинжээчид үзжээ. 
 
Байдены захиргаа татварын хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа нь чухал санаачилгуудыг санхүүжүүлэх мөнгө хайсандаа биш харин ардчиллынхан татварын тогтолцооны алдааг засах гэж хичээж байгаа хэрэг гэж Блүмберг бичсэн байна.
 
Америкчууд татварын шударга бодлого хүсдэг гэж Байден үзэж байгаа бөгөөд тиймдээ ч ажил болон хөрөнгиййн хоорондын тэнцвэргүй байдалтай тэмцэхэд анхаарлаа хандуулсан гэж Байдены эдийн засгийн зөвлөх асан Сара Бьянки өгүүлжээ.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.