Хятад улс хиймэл оюун ухааны талаарх нийтлэлээрээ дэлхийд тэргүүлжээ
БНХАУ хиймэл оюун ухааны асуудлаарх шинжлэх ухааны судалгааны тоогоор дэлхийд тэргүүлж, Европын Холбоо, АНУ-ыг ардаа орхижээ.
Стэнфордын их сургуулиас хийсэн судалгаанаас үзвэл, Хятад улс шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн нийтлэл мөн шинжээчдээр хянагдаж буй нийтлэлийн тоогоор ЕХ, АНУ-ыг тус тус тэргүүлж байна. Тухайлбал, эрдэм шинжилгээний нийтлэлийн 22.4 хувь Хятад улсад, 16.4 хувь Европын Холбоонд, 14.6 хувь АНУ-д ногдож байгаа бол шинжээчдээр хянагдаж буй нийтлэлийн 18 хувь Хятад, 12.3 хувь АНУ, 8.6 хувь ЕХ-нд ногдож байна.
АНУ хиймэл оюун ухааны салбарын судалгааны хэмжээгээр тэргүүлсэн хэвээр байна. Сингапур, Австрали, Швейцарын судлаачдын бүтээлийг хамгийн ихээр иш татаж, дурддаг болохыг судалгаа харуулжээ. Стэнфордын судлаачид энэ үзүүлэлтээр Хонконг, эх газрын Хятад улсыг тус тусад нь судалжээ. Энэхүү үзүүлэлтээр Хонконг Сингапурын ард орсон бол эх газрын Хятад улс 20-р байранд оржээ.