Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагчаар ажиллана

742

Голомт банкны Алтантүлхүүр хүүхдийн сан, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн “Зүрх мартахгүй” төслийн албан ёсны хамтрагчаар ажиллах санамж бичгийг байгууллаа.
Арга хэмжээний үеэр тус төслийг санаачлагч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан, Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд нар санамж бичигт гарын үсэг зурснаар Голомт банкны Алтантүлхүүр сан нь тус төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна төслийг амжилттай хэрэгжихэд шаардлагатай бүхий л үйл ажиллагаагаар дэмжин ажиллахаар боллоо.
Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг энэ оны тавдугаар сард эхлүүлснээр Голомт банк гурван хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцаж, бяцхан зүрхнүүд эрүүл саруул болсон билээ. Голомт банкны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөөх уг санхүүжилтээ үргэлжлүүлэн өргөжүүлж, төслийн албан ёсны хамтрагч болж байгаа нь энэ юм.
“2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчилсэн байхыг зорьж байна”
Төслийг санаачлагч “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ “2500-3000 орчим хүүхэд зүрхний мэс засалд яаралтай орох хүлээлттэй байна. Гэтэл эмчилгээ, хагалгаа шаардлагатай байгаа хүүхэд бүрийн ар гэрт хагалгааны зардлыг гаргах боломж тэр бүр байхгүй. Харин Голомт банк төслийн албан ёсны хамтрагч болсноор бяцхан зүрхнүүдийг аврах бидний санаачилга бодитоор хэрэгжихэд дөхөм болж байгаад туйлын талархалтай байна. Бид 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчилсэн байхыг зорьж байна.” хэмээсэн юм.
“Хүний амь, хүүхдийн амийг аврахаас илүү чухал зүйл гэж үгүй.”
Мөн Голомт банкны Ерөнхийлөгч Г.Ганболд “Хүний амь, хүүхдийн амийг аврахаас илүү чухал зүйл гэж үгүй. Тиймээс бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэх гэгээн үйлсийг санхүүжүүлэхээр болсон нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хамгийн чухал ажил гэж үзэж байна.” гэлээ.
Санамж бичиг байгуулах үеэр Голомт банкны зүгээс Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй төрийн болон хувийн бүхий л аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан “Зүрх мартахгүй” төсөлд нэгдэж, бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэхийг уриаллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.