Маргаашнаас нийслэлийн товчоодоор нэвтрэх иргэдээс асуумж авна

Шалган нэвтрүүлэх 6 товчоогоор маргаашнаас буюу хоёрдугаар сарын 27-ны өглөөнөөс эхлэн нийслэл рүү нэвтрэх, гарах иргэдээс асуумж авна.
Онц байдлын үед ашигладаг DTM асуумж-аргачлалыг 2020 оны гуравдугаар сарын 8-ныг хүртэл хэрэгжүүлэхээр НЗДТГ-аас НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн #COVID19 тархалтын нөхцөл байдлаас хамааран цаашид үргэлжлүүлэн сунгагдах магадлалтай юм.
НЗДТГ