Гутал, гутал гэхээр...

56

Шинэ парламентын популист гишүүнээр тодорсон “гутал” Т.Доржханд анхны чуулган завсарлав уу, үгүй юу олны анхааралд өртөх арга хайн ууланд гарсан бололтой.
Нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулахад Asics-тай Төрийн ордонд ирж, од болохыг шахсан поп гишүүн энэ удаа “Самрууд биднээр түүгдээгүй, хэрэм шувуудаар унагаагдсан байдаг” гэхчлэн фэйсбүүктээ ганц нэг зураг шидсэн шиг амарч яваа юм шиг байна. Амар болно л доо. Гэхдээ “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг нээх сүрхий чөлөөтэй, хөгжилтэй хүн болж харагдахаасаа илүү сошиалд яаж олон хандалт авах тухай л бодсон хүн харагдаж байна. Тэгэхээр одоо болно оо. Ер нь Монголд гишүүд нь гишүүнийхээ л ажлыг хиймээр байна. Сошиалын хандалтын араас хөөцөлдсөн энэ хэдэн “шинэков”-ууд яаж ч харсан ядмаг санагдаад байна.
Будаач будаач гэхээр сахлаа будна гэгчээр “Төрийн ордонд пүүзтэй ирэхээр яадаг юм” гээд хэсэг хүмүүс сэвчихсэн биш ахиад Asics-аа жийж аваад, анхааралд өртчих гээд байгаа юм биш үү...

https://zindaa.mn/3dba
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.