БОРООН ӨНГӨ /цахим өгүүллэг/
Орой шивэрсэн зэгэл саарал бороо шөнөжин тэлээ хурга шиг навшин харлантаж, өглөө үүрээр ягааран цайвартсанаа үдийн өмнө хөхрөн цэнхэртэж үдээс хойш халтар борлон шиг тарлантан загалтана. Бямбад орсон бороо долоо хоног ийнхүү өнгө өнгөөр үүл хөшиглөн наадна. Тэр өнгийг дээжлэн хурааж тэнгэрт солонго татаж бороо зогсоно. Амьдрал нэгэн хэвийн мэт харагдавч солонго өнгөө хураах адил сорилго сорино.
Бямбаа өөрийн амьдралын өнгө төрхийг олон хоногийн бороонд сайтар эргэцүүлэн хэвтэв. “Солонгоо чи минь амьдралын амьд солонго байж. Чиний өнгө өнгийг би олж харсангүй. Хар шил зүүсэн мэт харалган явсан намайг өршөө. Сагаж явахдаа би өөрөө өөрөөсөө сагаж асгарчээ”.
Түүний хожимдсон гэмшлийг хөгшин жингэр хоосон яс зуун борооноор шалба норон шогших шиг хэн ч тоосонгүй.
Ү.Хүрэлбаатар
2020.08.08. 22 цаг 43 минут.