Иргэд энгийн тариф бүхий тусгай дугаараар эмнэлгийн цаг, дугаар авдаг болно

Ялангуяа нийслэлийн захын дүүрэг, алслагдсан аймаг сумаас ирж, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авах гэсэн иргэдэд тулгарах хүндрэл их байна. Тухайлбал эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө эрт ирээд дараалалд зогсдог. Тухайн өдөртөө үзүүлэх цаг нь дуусчихвал маргааш нь ахиад ирж дараалалд зогсдог.