Тусгай үүргийн онгоцоор 264 иргэн ирлээ

Тус нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдэээллээ.