Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов
БНСУ-ын Ёнсэй их сургуулийн GEEF for ALL олон улсын цуврал арга хэмжээний ээлжит зочин илтгэгчээр уригдаж, лекц уншлаа. Тогтвортой хөгжил, технологийн дэвшил, олон улсын хамтын ажиллагаа, хүний эрх, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцдэг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Ёнсэй их сургуулийн профессор багш, эрдэмтэн судлаачид болон Солонгост суралцаж буй монгол оюутан залуустаа баярлалаа. Лекцийн дараа эх орон нэгт оюутан, залуустайгаа цагийг хамт өнгөрүүлж, санал бодлоо солилцсон сайхан өдөр байлаа. Та бүхнийхээ хүсэл тэмүүлэл, зорилго, эрч хүчээр бахархаж байна. ???????????????????????? Монголынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах мэдлэг боловсролтой, чадварлаг хүмүүс болоорой!
