NVIDIA-ийн үүсгэн байгуулагч Женсен Хуанг хувийн амьдралынхаа алдааг хүлээн зөвшөөрч, уучлалт гуйв
NVIDIA-ийн үүсгэн байгуулагч Женсен Хуанг сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор олон нийтэд хандаж, албан ёсны мэдэгдэл гарган уучлалт хүсжээ.
Тэрбээр мэдэгдэлдээ хувийн амьдралдаа ноцтой алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, NVIDIA-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүндрэл учруулсандаа харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн гаргасан алдааныхаа хариуцлагыг бүрэн хүлээж, ТУЗ-ийн санаачилсан хараат бус шалгалтад бүх талаар хамтран ажиллахаа мэдэгджээ.
Түүнчлэн ажлаа өгснөөс нь хойш компанийн ажилтнууд, хөрөнгө оруулагчид, түншүүд түүнийг эргэн ирэхийг хүсэж байгааг дурдаад:
“Төлөөлөн удирдах зөвлөл намайг эргэн ирэх нь хувьцаа эзэмшигчид, ажилтнууд, компанийнхаа болон Америкийн эрх ашигт нийцнэ гэж үзвэл гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн очих нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно” гэжээ.
Харин гэр бүлийнхнээсээ уучлал хүсэж, “Та бүхнийхээ хайрыг насан туршдаа хүртэхүйц хүн байхын төлөө хичээх болно” хэмээн онцолсон байна.
Гэвч NVIDIA-ийн Төлөөлөн удирдах зөвлөл түүнийг гүйцэтгэх захирлаар эргүүлэн томилох төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд одоогоор байнгын залгамжлагчийг хайж байгаа аж.


www.scandal.mn