129 гадаадын иргэнийг албадан гаргажээ

10

129 гадаадын иргэнийг албадан гаргажээ

 

Өнгөрсөн аравдугаар сард гадаадын иргэдийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр төлөвлөгөөт дөрөв, төлөвлөгөөт бус 14, нийт 18 удаагийн хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 198 аж ахуйн нэгж, байгууллагын 2,677 гадаадын иргэнийг хамруулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу 186 гадаадын иргэн болон 519 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой зөрчлийг шалган шийдвэрлэж, нийт 2,262 гадаадын иргэнд холбогдох зөрчилд торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн 91.6 хувь нь уригч аж ахуйн нэгж, байгууллагатай холбоотой зөрчилд хамаарч байна. Зөрчлийн төрлөөр авч үзвэл уригч этгээд гадаадын иргэн, харьяалалгүй хүний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн зөрчил 46.2 хувийг, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.9 хувийг тус тус эзэлжээ.

Түүнчлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан ч Монгол Улсаас гарахаас зайлсхийсэн, түр ирэгч визийн хугацаагаа хэтрүүлсэн зэрэг зөрчлийн улмаас есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан байна.

Тэдгээрийн 110 нь БНХАУ, тав нь ОХУ, дөрөв нь Узбекистан, тус бүр гурав нь Вьетнам болон Филиппин, тус бүр нэг нь БНСУ, БНЭУ, Сири, Малави улсын иргэн байжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.