Хятад, Оросын орон нутгийн соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ

10

 "Сайн хөршийн найрамдалт харилцааг үргэлжлүүлж, ард иргэд хоорондын харилцааг дэмжинэ" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Хятад, Оросын орон нутгийн соёлын солилцооны арга хэмжээ 04-р сарын 27-ны өдөр Чикат хотод эхэллээ.

2026 он бол Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, Хятад, Оросын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ой тохиож байна. БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаар 1990 онд ах дүүгийн харилцаа тогтоосон бол Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэг, Чита хот 1992 онд ах дүү хотын харилцаа тогтоож, 30 гаруй жилийн хугацаанд ах дүү бүс /хот/-ын харилцааны хүрээнд хоёр бүс нутаг боловсрол, худалдаа, соёлын солилцоо, хамтын ажиллагаа зэрэг салбарт үр бүтээлтэй ажиллаж ирсэн. ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл Мэдээллийн албанаас санаачлан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээг Хөлөнбуйр хотын Ардын засгийн газрын Хэвлэл Мэдээллийн албанаас зохион байгуулж байгаа бөгөөд Хятад, Оросын соёлын солилцоог улам бэхжүүлж, хоёр орны ард түмний харилцаа холбоог нэмэгдүүлэх зорилготой юм.

 Мөн тухайн өдөр Хятад-Оросын орон нутгийн соёл урлагийн солилцооны симпозиум болон "Сайн хөршийн найрамдалт харилцааг үргэлжлүүлж, ард иргэд хоорондын харилцаа холбоог ахиулах" Хятад, Оросын орон нутгийн соёлын солилцооны үйл ажиллагаа, Чита хотын Хятадын киноны үзүүлбэр амжилттай болж өнгөрлөө. Тус симпозиумд хоёр талын оролцогчид "Хятад, Оросын орон нутгийн соёл урлагийн солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, ард иргэдийн харилцаа холбоог дэмжих" сэдвийн хүрээнд гүнзгий найрсаг солилцоо хийж, орон нутгийн хүмүүнлэгийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх талаар ярилцав. Нээлтийн ёслолд Хятад, Орос хоёр орны уран бүтээлчид уран сайхны гайхамшигт үзүүлбэр үзүүллээ.

 Энэ арга хэмжээ дөрөвдүгээр сарын 29 хүртэл үргэлжилнэ. Арга хэмжээний үеэр Хятад Оросын орон нутгийн соёлын солилцоонд зориулсан соёлын тусгай үзүүлбэр, Чита хотод Хятадын киног гадаадад үзүүлэх зэрэг олон төрлийн хэлбэрээр хоёр орны орон нутгийн соёлын солилцооны чухал индэр болно. Хөлөнбуйр хотын урлагийн театрын зүгээс Хятад-Оросын орон нутгийн соёлын солилцоонд зориулсан соёлын тусгай үзүүлбэрт хөөмий, уртын дуу, морин хуур зэрэг үндэстний өвөрмөц онцлогтой биет бус соёлын өвийн төлөөллийг үзүүлж, Хятадын уламжлалт соёл, гүн гүнзгий өвөрмөц сэтгэл татам байдлыг тод харуулах болно. Хятадын кинонуудыг Чита хотод үзүүллээ. Маш сайн киногоор дамжуулан соёл хоорондын солилцооны шууд цонхыг бий болгосноор Оросын ард түмэнд Хятадын түүх, хүмүүнлэг сэтгэл, соёлын утгыг илүү бодитой, цогцоор нь, гурван хэмжээстээр ойлгох боломжийг олгож, Хятад, Оросын ард түмний найрамдлыг гүнзгийрүүлж, хоёр орны ард түмний солилцооны агуулгыг баяжуулах зорилготой юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.