Нөхөрлөлийн харгуйд ирээдүй саруул

27

Найман өдрийн турш үргэлжилсэн энэхүү аяллын хүрээнд сурвалжлагын баг Гуанжөү, Шэньжэнь, Хөххот, Эрээн хот зэрэг хотуудаар хүрч, биологийн эм, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг, нам өндрийн эдийн засаг, робот, шинэ эрчим хүчний автомашин, монгол эм, эрчим хүчний үйлдвэрлэл, сүүн бүтээгдэхүүн, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс зэрэг олон салбарт гүнзгийрэн сурвалжилга хийж, Хятад улсын өндөр түвшний гадаад нээлттэй байлгах ажил үйлс болон чансаатай хөгжлийн ололт амжилтыг биечлэн сурвалжилж мэдээллээ.

Гуандүн: Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлийн манлайлагч

Хятадын хамгийн том эдийн засгийн муж болох Гуандүн нь улсын нийт газар нутгийн 2 хувиас бага, хүн амын 9 хувьтай тэнцэх атал улсын эдийн засгийн 1/10-ээс илүүг бүрдүүлдэг. 2024 онд тус мужийн ДНБ 14 их наяд юанийг давж, 36 жилийн турш улсын хэмжээнд тэргүүн байраа хадгалсаар иржээ. Өнөөдөр Гуандүн муж нь “Эдийн засгийн хүчирхэг муж, хөгжлийн их нуруу” хэмээх зорилтоо хэрэгжүүлэн, чансаатай хөгжлийн шинэ замыг нээж байна.

Хамтарсан сурвалжлагын маань эхний өртөө болох Гуанжөү хотын Юэшю дүүрэг дэх Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүсийн амьдрал, эрүүл мэндийн инновацын бүсэд сэтгүүлчид биологийн эмийн аж үйлдвэрийн цугларал, “Үйлдвэр, сургалт, судалгаа, эмнэлэг” гэх нэгдсэн бүтцийн үр ашигтай хамтын ажиллагаатай танилцлаа. Одоогийн байдлаар нийт 16 төрлийн аж үйлдвэрийн цогцолбор байгуулж, эмийн урьдчилсан туршилтын үйлчилгээний төв, эмнэлзүйн өмнөх амьтны лабораторийн төв зэрэг олон талын үйлчилгээний платформуудыг бүрдүүлж, эмийн худалдаа, нийлүүлэлттэй холбоотой 1000 гаруй компанийг төвлөрүүлэн суурьшуулсан байна.

Гуанжөү хотын дижитал эдийн засгийн шинэлэг газар болох Пажөү хиймэл оюун ухаан ба дижитал эдийн засгийн туршилтын бүс нь нийт 200 гаруй том загварын хэрэглээний төсөл, хиймэл оюун ухаантай холбоотой 7000 орчим аж ахуйн нэгжийг татан төвлөрүүлжээ. Тэдгээрийн дундаас Үндэсний өндөр технологийн аж ахуйн нэгж болох Юнь Де технологи нь тооцоолох судалгаанаас бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл бүхэл бүтэн технологийн гинжин хэлхээг бүрдүүлж, боловсрол, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, эмнэлгийн салбар зэрэг олон талын хэрэглээний экосистемийг бий болгосон байна.

Юнь Де технологийн төвд Монгол улсын сэтгүүлч Х.Наранцацрал нэгэн АI ухаалаг үзгэнд ихэд татагдан:

- Гар бичмэлийг бодит байдлаар дэлгэц дээр буулгадаг нь үнэхээр гайхалтай. Монголд ийм бүтээгдэхүүн нэвтрээсэй гэж хүсэж байна гэж сэтгэгдлээ хуваалцав.

Автомат жолоодлогын компанийн Роnу АI төвд сэтгүүлчид L4 түвшний жолоочгүй автомашинд сууж, түүний тогтвортой, найдвартай ажиллагааг биеэрээ туршлаа. Монгол улсын сэтгүүлчид “Хятадын автомат жолоодлогын технологи төсөөлснөөс хавьгүй дэвшилттэй байна” гэж дүгнэв.

Нам өндрийн эдийн засгийн шинэ чиглэлд Гуанжөү мөн манлайлан хөгжиж байна. Шяопэн Хүйтянь нисдэг машины үзэсгэлэнгийн танхимд салгаж нисэх боломжтой нисдэг тэрэг сэтгүүлчдийг гайхшируулан, сэтгүүлчид маань жуулчид шиг нисдэг машины кабинд сууж зургаа дарцгаав. Шяопэн Хүйтянь компанийн ажилтан Лю Яньлинь:

- Сар гаруйн өмнө манай нисдэг тэрэгний үйлдвэр анхны нисдэг тэргээ амжилттай үйлдвэрлэж гаргасан. Энэ нь дэлхийн анхны нисдэг тэрэгний үйлдвэрлэлийн шугам нээгдсэнийг илтгэнэ. Үйлдвэр бүтэн хүчин чадлаараа ажиллах үед 30 минут тутамд нэг нисдэг тэргийг угсарч дуусах бөгөөд жилд 10 мянган нисдэг тэрэг үйлдвэрлэх хүчин чадалтай. 2026 онд албан ёсоор масс үйлдвэрлэлт хийгдэх болно гэж хэллээ. Монголын сэтгүүлч Б.Мөнхболд:

- Ийм богино хугацаанд нисдэг тэрэг үйлдвэрлэж гаргана гэдэг үнэхээр итгэмээргүй, үнэхээр сэтгэл хөдөлгөсөн гэж хэллээ.

Гуанжөүгийн Юн Чин Фан хэмээх соёлын бүсийн “микро шинэчлэл” нь уламжлалт бүтэц, дүр төрхөө хадгалсан хэвээр. Мөн Гуандүнгийн будаг, угалз хатгамал, арслан бүжиг зэрэг биет бус өвүүдийг уламжлан хадгалж, хотын түүхэн уур амьсгал шинэ хэлбэрээр амилсныг харууллаа. Монголын сэтгүүлчид:

- Чансаатай хөгжил гэдэг зөвхөн эдийн засгийн хөгжил биш, соёлын өвийг өвлөн уламжлах, хотын хөгжлийг сайжруулахыг ч хамардаг гэж онцоллоо.

Хятад улсын шинэчлэл нээлтийн ариун голомт болсон Шэньжэнь хотод инновацын эрч хүч бүх салбарт шингэсэн байдаг.

ВҮD-ийн Үаng Wаng N9 загварын “бүжиглэдэг автомашин” сэтгүүлчдийг гайхшируулсан бөгөөд хажуу тийш, урагшаа, хойшоо чөлөөтэй хөдлөхөөс гадна, газар дээрээ үсрэн эргэх боломжтойг харууллаа. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Н.Цэлмүүн туршин жолоодсоны дараа:

- Анх удаа цахилгаан машин жолоодож үзлээ, үнэхээр гайхалтай. Машин үсэрдэг, савладаг нь маш сонирхолтой байсан гэж хэлэв.

Одоо тус компани батарейгаар эхэлсэн бизнесээ өргөжүүлэн, электроник, автомашин, шинэ эрчим хүч, хөнгөн төмөр зам зэрэг дөрвөн том салбарт зэрэгцэн хөгжиж буй инновацын аварга болжээ. Энэ оны эхний 11 сард тус компани нийт 4.11 сая шинэ эрчим хүчний автомашин борлуулсан байдаг.

Роботын салбар ч сэтгүүлчдэд том сэтгэгдэл үлдээлээ. ЕNGINЕ АI технологийн компанийн роботын бүжиг, тулааны үзүүлбэрүүдийг сонирхож, “Хүн дүрст роботын анхны хувьцаат компани” болсон ИВТЕСН-ийн үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсрол, шинжлэх ухаан, зугаа цэнгэлийн салбарт ашиглах боломжтой роботын олон төрлийн шийдлүүд Монголын сэтгүүлчдээс өндөр үнэлгээ авлаа.

- Өмнө нь кино, богино бичлэгээс Хятадын роботыг харж байсан. Харин энэ удаа нүдээр харж, биеэр үзэж туршсан нь үнэхээр сайхан санагдлаа. Хятадын роботын хөгжил маш хурдтай, манлайлагч түвшинд явж байна гэж Монгол улсын сэтгүүлч А.Тамир хэллээ.

- Гуанжөү, Шэньжэньд анх удаа ирж байна. Өмнө нь зөвхөн интернэт, нийгмийн сүлжээгээр харж байсан бол энэ удаагийн аяллаар Хятадын хөгжлийг нүдээр хараад баяртай байна, бас гайхширч байна. Гуандүн, Хонконг, Макаогийн Их булангийн бүсийн хөгжил үнэхээр нэрэндээ тохирсон, бодит амжилтад хүрлээ гэж Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд ерөнхийлөгч Б.Нямдорж онцоллоо.

Гуанжөү, Шэньжэнь дэх сурвалжлагын үйл явцад Монголын сэтгүүлчид Гуандүн мужийн инновацын эрч хүч, хөгжил дэвшлийн хүчирхэг хандлагыг гүн мэдэрч, шинэ эрин үеийн Хятадын хөгжлийн амьд дүр зургийг ойлгож чадлаа.

Өвөр Монгол: Хятад, Монгол хоёр улсын ажил хэрэгч хамтын ажиллагааны гүүр

Хятад, Монгол хоёр улс уул усаараа хаяа нийлсэн нөхөрсөг хөрш, сайн түнш билээ. Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцан худалдаа гүнзгий өрнөж, худалдааны хэмжээ тогтмол нэмэгдэн, ажил хэрэгч хамтын ажиллагаа тогтвортой ахиж байна. Харин Өвөр Монгол орон Хятадын умард зүгт нээлттэй стратегийн чухал гарцын хувьд Хятад, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд гүүрийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн.

Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлгийн эмчилгээний танхимд сэтгүүлчид эмч нартай гүнзгий ярилцаж, чихний оношилгоо зэрэг монгол эмчилгээний өвөрмөц аргуудыг биечлэн туршлаа. Тус эмнэлэг нь монгол эм, эмчилгээгээр онцлог болгосон III зэрэглэлийн үндэсний хэмжээний том эмнэлэг бөгөөд гал төөнүүр, яс бариа, даруулга, илж массажлах зэрэг 100 гаруй уламжлалт монгол эмчилгээний технологийг өргөнөөр нэвтрүүлжээ. 2023 оноос хойш Монгол улсын иргэдийг багтаасан 64 мянга гаруй гадаадын өвчтөнд үйлчилгээ үзүүлсэн. Түүнчлэн зөвхөн энэ он гэхэд Монгол улсын 30 мянга гаруй иргэнд эмчилгээ хийсэн байна. Мөн Монгол улсад 800 гаруй анхан шатны эмнэлгийн ажилтныг сургаж, Хятад, Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагаанд чухал гүүрийн үүрэг гүйцэтгэж байна.

ӨМӨЗО-ны Цахилгаан эрчим хүчний компанийн Түмдийн 500 кв-ын дэд станцын ухаалаг, орчин үеийн тоног төхөөрөмж сэтгүүлчдийн анхаарлыг татав. ӨМӨЗО-ны харьяа төрийн өмчит томоохон цахилгаан эрчим хүчний байгууллага болох тус групп нь 720 мянган кв.км талбайд цахилгаан түгээж, 10 сая гаруй хэрэглэгчдийг цахилгаанаар ханган, Хятадын умард бүсийн цахилгааны сүлжээ болон Монгол улсад хил дамнасан цахилгаан нийлүүлэх үүргийг гүйцэтгэж байна.

Монголын сэтгүүлчид Хятад, Монгол хоёр улсын цахилгаан эрчим хүчний хамтын ажиллагааны тухай гүнзгий мэдээлэл авч:

- Эрчим хүчний хамтын ажиллагаа нь хоёр улсын ажил хэрэгч хамтын ажиллагааны чухал салбар юм. Хятад улс сэргээгдэх эрчим хүч давамгайлсан шинэ төрлийн эрчим хүчний системийг бүтээж байгааг өндрөөр үнэлэн, цаашид Монгол улсад илүү их ногоон эрчим хүч нийлүүлэхийг хүсэн хүлээж байна гэдгээ илэрхийллээ.

Мэннью группийн төв байранд сэтгүүлчид орчин үеийн сүүний үйлдвэрлэлийн сүлжээ болон инновацын туршлагатай танилцав. Мэнньюгийн зайрмагийг амссан Монгол улсын сэтгүүлч Т.Туяацэцэг:

- Энэ зайрмаг үнэхээр сүүний үнэр анхилсан сайхан амттай байна. Монголын зах зээлд хурдан нэвтрүүлэхийг хүсэж байна гэж хэлэв.

Монгол улсад экспортолж буй бүтээгдэхүүнийг “Орон нутгийн хэрэглэгчдийн дадал заншилд тулгуурлан нарийн тохируулдаг” байна. Мэннью группийн Монгол улсын зах зээлийг хариуцсан Өвөр Монголын Сычи импорт, экспортын ХХК-ийн санхүү хариуцсан захирал Жөү Бинрүй:

- Бүх төрлийн бүтээгдэхүүн Монгол улсын стандартын дагуу үйлдвэрлэгдэж, монгол бичгээр найрлага, хадгалах хугацаа, хэрэглэх зааврыг тодорхой бичсэн байдаг гэж хэлэв. Мэнньюгийн зайрмагны бизнесийн Хөххот дахь менежер Гао Жыже:

- Монголын хэрэглэгчдийг Мэннью группийн төв байранд олон удаа урин айлчлуулж, зайрмагийг амсахдаа ‘гайхалтай амттаны аялал’ гэж үнэлж байсан. Ялангуяа, том савлагаатай зайрмаг Монгол улсад маш эрэлттэй байна гэж нэмж хэлсэн юм.

Эрээн хот дахь сурвалжлагын үеэр сэтгүүлчид Эрээн?Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Эрээн хотын Хаоган жимс, хүнсний ногоо, ургамлын тосны экспортын паркаас гадна, Мэн Кэ Лүн супермаркетад зочлон хоёр улсын хил дамнасан эдийн засаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импортын байдлыг судлан, Хятадын умард зүгт нээлттэй томоохон төв болох Эрээн хотын хөгжлийн эрч хүчийг мэдэрлээ.

- Эрээн--Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь нийт 18.03 кв.км талбайтай. Үүнээс Хятадын талд 9.03 кв.км, Монголын талд 9 кв.км ноогддог. Хятадын хэсэгт нийт 15 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийгдэж, 3 кв.км талбай бүхий төв бүсийн ‘долоон холболт, нэг тэгш’ дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бүрэн хийж, хилийн хяналт шалгалтын урьдчилсан нөхцөл бүрджээ гэж хамтын ажиллагааны бүсийн удирдах зөвлөлийн дэд дарга Дөү Шяопин танилцууллаа.

Тус бүс нь Хятад болон хөрш оронтой хамтран байгуулсан гурав дахь хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс бөгөөд хоёр улсын худалдаа, логистик, үйлдвэрлэл, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг түргэсгэхэд чухал ач холбогдол өгдөг.

Монгол улсад жимс, хүнсний ногоо экспортлох гол бааз болох Эрээн хотын Хаоган жимс, хүнсний ногоо, амуу тос экспортлох парк нь жилд дунджаар 120 мянган тонн барааг экспортлодог. Энэ нь Монгол улсын жимс, хүнсний ногооны импортын 90 хувийг бүрдүүлдэг. Чанар, эрүүл ахуйг хангахын тулд парк 24 цагийн электрон хяналтын систем ажиллуулдаг. Лаборатори, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүх экспортын бүтээгдэхүүнийг нарийн шинжилж, хяналт тавьдаг байна.

Бүх бараа бүтээгдэхүүн Эрээн боомтоор хурдан шуурхай нэвтэрдэг. Эрээн боомт нь Хятадаас Монгол Улсад чиглэсэн хамгийн том хуурай замын боомт бөгөөд авто зам, төмөр зам, агаарын тээврийг хослуулсан олон улсын тээврийн цогц системийг бүрдүүлж, хоёр улсын өдөр тутмын хэрэглээний барааны 70 хувийн авто замын тээврийг биелүүлж байна.

Энэхүү хамтарсан сурвалжлагаар Монгол улсын сэтгүүлчид Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны баялаг үр дүнг бодитоор харж, Хятадын умард зүгт нээлттэй чухал цонх болох Өвөр Монгол нь хоёр улсын ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахын тулд хийж буй хүчин чармайлт, эерэг үр дүнг гүнзгий мэдэрлээ.

Монгол улсын сэтгүүлчид:

- Энэ удаагийн Өвөр Монголын аялал хоёр улсын хамтын ажиллагааны гүн, өргөн боломжийг илүү тодорхой ойлгууллаа гэж сэтгэгдлээ хуваалцав.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн зөвлөх Д.Сайнбаяр:

- Энэ удаагийн хамтарсан сурвалжлагаар Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт өргөн хүрээнд өрнөж байгааг гүнзгий мэдэрлээ. Энэхүү хамтын ажиллагаа хоёр улсын ард түмэнд үнэхээр үр өгөөжөө өгөх болно гэж хэлэв. Монгол улсын сэтгүүлч А.Тамир:

- Энэхүү хамтын ажиллагааны бодит үр дүнг бидний нийтлэлээр дамжуулан Монголын уншигчдад хүргэж, харилцан ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга өндөрлөсөн ч хоёр улсын хамтын ажиллагааны түүх үргэлжилсээр байх болно. Хоёр улсын хамтын ажиллагааны харилцан ашигтай, хамтдаа хөгжих шинэ ирээдүй гэгээн саруул байх нь дамжиггүй.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.