Хуурын хоёр чавхдас: Цэхээ боомт,Шивээхүрэн боомтоор сурвалжилсан нь

ӨМӨЗО-ны зэнээ хошууны нутагт хүйтний эрч чангарсан ч говийн гүн дэх Цэхээ боомтын хөл хөдөлгөөн их хэвээр байлаа.
Өвөр Монголын Өдрийн Сонины зохион байгуулсан “Ихэр орд”Хятад, Монголын сэтгүүлчдийн боомтууд дэх сурвалжилгын багийнхан Хятадын ӨМӨЗО-ын Алшаа аймгийн Цэхээ боомт болон Монгол улсын Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтоор дамжин хянан шалгуулаж Шивээхүрэн боомтоос цааших 20 км-ийн зайтай Моринзаг суурьшлын бүсийг зорилоо. Энд нүүрс тээсэн ачааны машинууд суналзан үргэлжилж хоёр улсын боомтоор дамжин өнгөрхөөр бэлтгэж байв.

Үдийн хоёр цаг боллоо. Хятадын Цэхээ боомт болон Монголын Шивээхүрэн боомт зэргээр нээгдэн ачааны машинууд ар араасаа эмх цэгцтэйгээр хяналт шалгалтад оров.

Монгол улсын Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомт нь Монголын нүүрс экспортын хоёр дэх том боомт байж, үндсийн нүүрсний экспортын 30 гаруй хувийг эзлэдэг.
Энд 8 уурхай идэвхтэй ажил өрнүүлдэг гэж Монгол улсын Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын гаалийн хяналт бүрдүүлэлт хорио цээрийн албаны дарга Н.Энхбат танилцууллаа. Тэрээр:
-Шивээхүрэн боомт 2022 оны 12-р сараас гаалийн шинжлэлийн хүрээнд харьцангуй ухаалаг болсон, өдөр дунджаар 800-1000 тээврийн хэрэгсэл нэвтэрч байдаг.12-р сарын 8-нд 2120 тээврийн хэрэгсэл нэвтэр 217.7000 тонн нүүрс экспортлон,ганц өдрийн дээд амжилтад хүрсэн байна.Энэ нь хилийн цэрэг,гааль,Цэхээ боомтын төрийн байгуулалтай нэлээд сайн хамтарсны үр дүн болно гэв.

Шивээхүрэн боомтын гаалийн хяналт бүрдүүлэлт хорио цээрийн албаны дарга Н.Энхбат
Хятадын Цэхээ боомтын 540,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхүй хяналт хамааралтын бүсэд AGV (автомат удирдлагтай машин) жолоочгүй тээврийн машин, хүнд оврын ухаалаг ачаа тээвэр, орох, гарах, ачих буулгах үйл ажиллагааг автоматаар бүртгэж байв. Өнгөрсөнд гааль бүртгүүлэлт, хяналт шалгалт, ачааны машинаас шилжүүлэн буулгаахад илүү цаг хугацаа зарцуулдаг байсан бол өдгөө ухаалаг боомтын байгуулалт, AGV зэргээр хэдхэн минутад бүх явцыг гүйцэдгэдэг нь уламжлалт тээврийн хэрэгслээс тав дахин илүү үр ашигтай болжээ. Энэ нь шинэ техник мэргэжил,шинэ эрч хүч тэдүйгүй зам тээвэр, хяналт шалгалт, гаалийн бүрдүүлэлтийн хамтын ажилүлагаа болон үйлчилгээтэй салшгүй холбоотой юм.

Цэхээ боомтын хилийн шалган нэвтрүүлэх цэгийн нэгдүгээр ангийн орлогч дарга Ван Жэньтао:
-Хятад,Монголын арилжаа худалдаа олшрохын хэрээр бид гаалийн бүрдүүлэлт, зам тээвэр, боомтын удирдлагын газар зэрэг ажлын байгуулгаатай хамтран үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулж байна. Энэ онд Цэхээ боомт 16 машин зөрөх ачааны гарц байгуусан. AGV, Шинэ эрчим хүчийн том оврын машин зэрэг тээвэрийн хэрэгслийн зарцуулалтад зохичуулан ухаалаг боомтын хяналт шалгалтын системийг бүх талаар ашиглан ачааны машиныг хурдан мөртөө оновчтой шалган өнгөрүүлж байна гэлээ.

Цэхээ боомтын хилийн шалган нэвтрүүлэх цэгийн нэгдүгээр ангийн орлогч дарга Ван Жэньтао
Монгол улсаас Хятад руу нүүрс тээвэрлж яваа ачааны машины жолооч Мөнхтөгс:
-Би Хятадын Ганцмод,Цэгээ,Монголын Ханги,Бичигт,Хавирга боомтуудаар олон өнгөрдөг. Хилийн боомтын хувьд боломжийн зүгээр,хяналт шалгалт хурдан болж байна гэлээ.
Б.Түмэндалай бол “Топаз тиара майннинг”ххк-ийн жолооч.Тэрээр:
-Замын талаар боломжийн, зам аятайхан байсан. Ачаа буулгахад хурдан, хяналт шалгалт баталгаатай, нэг их төвөгтэй биш. Аятайхан нөхцөл бидэнд хэрэгтэй гэж урамтай ярив.

“Топаз тиара майннинг”ххк-ийн жолооч Б.Түмэндалай
Өнгөрсөнд Цэхээ боомтоор дамжин олон улсын зам тээвэрийн ажилд долоо наймхан кампанийн 800 гаруй тээврийн хэрэгсэл оролцож байсан, 8 машин зөрөх ачааны гарцаар өдөрт 10,000-аас 20,000 тонн ачаа тээвэрлэдэг байв. Өдгөө 16 машин зөрөх ачааны гарцаар өдөрт 4000 гаруй тээврийн хэрэгсэл гарч 100,000 гаруй тонн ачаа тээвэрлж байна.12-р сарын 8-нд 300,000 тонн ачаа тээвэрлэн ганц өдрийн дээд шинэ амжилтад хүрлээ гэж Алшаа аймгийн зам тээврийн хууль сахиулах албаны наймдугаар салбар ангийн орлогч дараг Ма Минь ярилаа.

Алшаа аймгийн зам тээврийн хууль сахиулах албаны наймдугаар салбар ангийн орлогч дараг Ма Минь
Боомт хөгжвөл бүх салбар даган хөгждөг. Цэхээ боомтын чансаатай хөгжлийг дагаад аж ахуйн нэгжүүд гаалийн бүрдүүлэлтийн орчин, бодлогын давуу талд татагдаж байна.Энэ оны 11-сард 10 тонн шинэхэн хүнсний ногоо Цэхээ боомтоор дамжин Монгол улсын Өмнөговь аймаг руу амжилттай гарсан байв. Энэ нь хүнсний ногоог үйлдвэрлэсэн газраас нь тээвэрлэх,шууд хүйтэн гинжин хэлхээний хүргэлт,боомтын бүрдүүлэлтийг нэгтэгсэн гаалийн бүрдүүлэлтийн загварыг хэрэгжүүлсний үр дүн болно.

Шинэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн цаг алдаж хурдан муутахаас сэргийлж шинэ соргог байдлыг батлахын тулд Цэхээ боомтын алба нь аж ахуйн нэгжүүдэд бүрэн хэмжээний үйл явцын удирдамжийг урьдчилан өгч, хил дамнасан хөргөгчтэй тээврийн хэрэгслийн гаалийн мэргэжлийн бүртгэлийг дуусгахад тусалжээ.
Урьдчилан мэдүүлэг өгөх, цаг товлох шалгалт зэрэг тохиромжтой арга хэмжээг дэмжин, ногоон гарцыг нээж, 24 цагийн гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлсэн байна, боомтын шилжүүлэн ачих, олон удаа ачих, буулгах хуучин үйл явцыг орхин, экспортын барааг саатаалгүй шалгах, гаргах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний шинэ соргог байдлыг хамгаалах ажлыг дээд зэргээр хангаж байна гэж Цэхээ боомтын эдийн засгийн нээлтийн орны боомтын ажлын газрын албан гэрийн эрхлэгч Хао Юнфэй тайлварлаа.

Цэхээ боомтын эдийн засгийн нээлтийн орны боомтын ажлын газрын
албан гэрийн эрхлэгч Хао Юнфэй
Шивээхүрэн боомтын гаалийн хяналт бүрдүүлэлт хорио цээрийн албаны дарга Н.Энхбат:
Монголын Шивээхүрэн боомтоор Алшаа аймгийн хүнсний ногоо өнгөрсөн онд 5 тонн, энэ онд 10 тоны хэмжээгээр орж ирсэн. Голчлон Өмнөговь аймаг, уурхайгаар хүрдэг. Дэд бүтцийн сайжиран, төрийн бодлогын хэмжээнд төрөл бүрийн ногоо бараа бүтээгдхүүн орж ирэх байх гэв.
Хөрш орны хоёр боомтын хамтын чармайлтаар Цэхээ боомтоор 2025 онд нийт 30 сая тонн ачаа бараа нэвтрүүлж, худаллдааны хэмжээ 11.7 тэрбум юанд хүрч Цэхээ боомтыг нээсэн 33 жилийн турших дээд амжилтад хүрсэн байна.

Цэхээ боомт Орос, Монголтой нэвтэрсэн, Европ Азийг холбож, Хятад улсын торгоны замын эдийн засгийн бүс, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын баруун жигүүр, дөрөвдүгээр зурвас олон улсын Европ Азийн хуурай газрын гүүр холбоос болсны хувьд, Хятадын умардад нээлттэй чухал гарцын үүргээ гүйцэд бадруулан хөгжилд хүч нэмнэ.
