Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

“Үзэсгэлэнт Гүйжөү нутгаар” Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аяны багийнхан 06-р сарын 08-ны өдөр “Хятадын цайны далай”-д хүрч билээ.Гүйжөү мужийн Мэйтань шянь байрлах “Хятадын цайны далай” нь дэлхийн хэмжээн дэх хамгийн том цайны тариаланд тооцогддог ба ойролцоогоор 3000 га талбайг эзэлдэг байна.
