“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

16

Хятад-Европын төмөр замын “Дунд гарц” 2013 онд анхны галт тэргээ нэвтрүүлснээс хойш энэхүү гарцаар орж гарсан галт тэрэгний нийт тоо 06-р сарын 12-нд 25 мянгыг давсан байв.

Хятад-Европын төмөр замын “Дунд гарц”-ын цорын ганц боомт болох Эрээн хотын төмөр замын боомтоор нэвтрэх галт тэрэгний тоо жилээс жилд өссөөр ирлээ. Тухайлбал, 2018 онд нийт 1000 галт тэрэг, 2020 онд 5000 галт тэрэг нэвтэрсэн бол, 2022 болон 2025 онд тус тус 10 мянга, 20 мянган галт тэрэг нэвтрүүлж, өнөөдөр 25 мянгад хүрсэн байна.

Боомтын нэвтрүүлэх хүчин чадал мэдэгдэхүйц сайжирч, нэмэлт 5000 галт тэрэг нэвтрүүлэх хугацаа өмнө нь долоон жил шаарддаг байсан бол өдгөө нэг жил хүрэхгүй хугацаанд биелж байгаа аж.

Одоогийн байдлаар Эрээн хотын боомтоор дамжин өнгөрдөг Хятад-Европын ачааны галт тэрэгний 75 чиглэл ажиллаж, 10 гаруй улсын 70 гаруй зангилаа өртөөнд хүрч байна. Дотооддоо Хятад-Европын галт тэрэг хөдөлдөг ихэнх хотуудыг хамарч, хил дамнасан ложистикийн сүлжээний хамрах хүрээ тасралтгүй өргөжиж байна.

Мөн боомтын ачаа тээврийн бүтэц тогтмол сайжирчээ. Эхэн үед металл бүтээгдэхүүн, химийн үйлдвэрийн түүхий эд, хувцас, гутал зонхилдог байсан бол өнөөдөр шинэ эрчим хүчний автомашин, электрон бүтээгдэхүүн, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн голлох байр суурь эзлэх болсон байна.

Үүний зэрэгцээ “Хятадад ухаалгаар үйлдвэрлэв” ангиллын бүтээгдэхүүний эзлэх хувь анхны үед 10 хүрэхгүй хувь байсан бол өдгөө 40 гаруй хувьд хүрч өсжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.