АНУ-ын Сенат Ираны эсрэг цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан тогтоол батлав

15

АНУ-ын Сенат Ираны эсрэг цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан тогтоол батлав

 

6-р сарын 23-нд АНУ-ын Сенат Ерөнхийлөгчийн дайны эрх мэдлийг хязгаарласан тогтоол баталж, Ираны эсрэг цэргийн ажиллагааг зогсоохыг Ерөнхийлөгч Д.Трампаас шаардаж, ирээдүйд Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахаасаа өмнө эрхбиш Конгрессын зөвшөөрөл авахыг шаарджээ.

 

Уг тогтоолыг өмнө нь Төлөөлөгчдийн танхим нэгэнт баталсан юм. Мөн өдөр Сенат уг тогтоолыг 50 дэмжсэн, 48 татгалзсан саналаар баталсан байна.

 

6-р сарын 3-нд Төлөөлөгчдийн танхим уг тогтоолыг 215 дэмжсэн, 208 татгалзсан саналаар баталсан юм. АНУ 2-р сарын сүүлчээр Израильтай хамтран Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Төлөөлөгчдийн танхим анх удаагаа ерөнхийлөгчийн дайны эрх мэдлийг хязгаарласан тогтоол баталж буй нь энэ юм.

 

сонин mn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.