Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

16

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

 

Борооны ус зайлуулах шугамын 3 дугаар коллекторын баруун худагт өчигдөр буюу зургаадугаар сарын 15-нд цэвэрлэгээ хийхэд ахуйн хаягдал, том хөнжил хаяж борооны ус урсах урсгалыг бөглөсөн байсныг татан гаргаж урсцыг хэвийн болголоо гэж Геодези Усны Барилга Байгууламжийн газраас мэдээлэв.

Тус газраас тодруулснаар 3 дугаар коллектор нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Вокзал, Барс 1 захын орчимд байрладаг байна. Энэхүү шугам нь тухайн орчмын борооны усыг хуримтлуулахгүйгээр зайлуулах гол инженерийн байгууламж аж.

Иймд иргэн, ААН-үүдийг борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаягдал хийхгүй байхыг санууллаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.