Пап Лео хүн төрөлхтний ирээдүй эрсдэлд ороод байна гэж анхааруулжээ
Ромын пап Леогийн Африкийн орнууд дахь айлчлал үргэлжилж тэрбээр Экваторийн Гвинейгээр зочилж байна. Мягмар гарагт /2026.04.21/ Пап Лео хэлэхдээ, дайн дайжин болон олон улсын хууль нуран унаж буйн улмаас хүн төрөлхтний ирээдүй эрсдэлд ороод байна гэжээ.
Тэр “Улс төрийн хариуцлага хүлээх тал дээр хандлагаа өөрчилж, институц болон олон улсын тохиролцоонуудыг хүндэтгэхгүй бол хүн төрөлхтний ирээдүй эрсдэлд орох магадлалтай” гэсэн юм. Америк гаралтай анхны пап лам болох Лео сүүлийн үед Ираны дайныг шүүмжлэх болсон. Тодруулбал тэр гуравдугаар сард хэлэхдээ хүчирхийлэл зөвтгөхийн тулд шашин ашиглаж байгаа явдалд харамсаж буйгаа илэрхийлжээ. Түүний хэлсэн үг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет рүү чиглэсэн байх магадлалтай гэж зарим хүн үзэж байгаа юм. Учир нь Хэгсет Христийн шашны үг хэллэг ашиглан Ираны эсрэг хийж буй дайнаа зөвтгөх гэж оролдсон.
Пап Лео Африк дахь айлчлалынхаа үеэр дайнд олон тэрбумыг зарцуулдаг цөөн хэдэн дарангуйлагч дэлхий дахиныг цөлмөж байна гэжээ. Мөн дэлхий даяар хүмүүсийг дарангуйлагч болон баячууд луйвардан мөлжиж байна гэж тэр хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters

