Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

6

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

 

Куба улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ Даваа гаригт /2026.03.16/ бүхэлдээ тасалджээ. АНУ 10 сая хүн амтай арлын газрын тосны импортыг хязгаарласнаас хойш анх удаа ийм өргөн хэмжээний тасалдал тохиолдож байна. Улс даяар цахилгаан эрчим хүчийг сэргээх ажил хийгдэж байгааг төрийн өмчит оператор компани мэдэгдэв.

Сүүлийн жилүүдэд цахилгаан тасрах тоолонд Кубын эрх баригчид АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг буруутгадаг байсан. Гэвч энэ нь ачир дээрээ цахилгаан эрчим хүчний системд хөрөнгө оруулалт дутмаг байгаатай холбоотой гэж шүүмжлэгчид үздэг.

Кубын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл газрын тосноос ихээхэн хамааралтай. АНУ газрын тосны импортыг нь хааснаар Кубын эрчим хүчний хямрал улам дордож, олон салбарт сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр тус улсад нэг литр бензин есөн ам.доллар үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, автомашины банкыг нэг удаадаа дүүргэхэд 300 гаруй ам.доллар зарцуулдаг гэсэн үг. Энэ нь Кубын ард иргэдийн бүтэн жилийн орлогоос ч их дүн юм.

Мод түлдэг зуух, нарны хавтан зэргээр хувь хувьдаа цахилгаан тасралтад бэлтгэлтэй байх шаардлагатай болсныг иргэд ярьж байна.

Ерөнхийлөгч Мигель Диаз-Канелын мэдэгдсэнээр сүүлийн гурван сарын хугацаанд арал дээр газрын тос огт нийлүүлээгүй аж. Мөн Кубын албан тушаалтнууд өнгөрсөн Баасан гаригт /2026.03.13/ АНУ-тай хэлэлцээ хийсэн гэдгийг мэдэгдлээ. Эрчим хүчний хямралын хариуд засгийн газар хичээлийн цагийг багасгах, спорт, соёлын томоохон арга хэмжээг хойшлуулах, тээврийн үйлчилгээг бууруулах зэрэг онцгой байдлын арга хэмжээ авахаа зарлаад байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.