Дараагийн гэр бүлийн хүчирхийлэгч АТГ-ын комиссар уу

7

Дараагийн гэр бүлийн хүчирхийлэгч АТГ-ын комиссар уу

 

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэгч нарын тоо нэмэгдэж энд тэндгүй эхнэр, хүүхдээ хүчирхийлсэн гэмт хэргүүд гарч буй нь нийгмийг айдаст автуулж байна. Үүнд тодорхой хэмжээгээр нийгэмд байр суурь эзэлсэн албан тушаалтан эрх мэдэлтнүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй талаар хэвлэл мэдээллээр хэрэгслээр олны сонорт хүрч байна. Мэдэгдээгүй хүчирхийлэгч нар хэр олон байгаа бол гэсэн айдас байна. Өнгөрсөн жилийн сүүлээр НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагаас шалгаж буй. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн шийдвэр гараагүй хэрэг удааширч байгаад олон нийт дургүйцэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад олон хууль байгаа ч хэрэгжихгүй байна. Хэрэг багасахгүй, хүчирхийлэгчид засрахгүй байгаа нь хууль оновчтой биш, хүчирхийлэгч нар хуулийн байгууллагад нөлөөлөх нь их буйг харуулж байна. Хамгийн сүүлд л гэхэд Авлигатай Тэмцэх Газрын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнийг гэр бүлийн хүн хууль шүүхийн байгууллагад удаа дараа гомдол гаргахад хуулийн байгууллага хүчирхийлэгч нөхрийг нь хамгаалсан шийдвэр гаргажээ. Энэ мэтээр олон нийтийн анхаарлын төвд ороогүй хэргүүд дарагдаад өнгөрдөг муу жишиг манай улсад тогтжээ. Үүнээс болж эцэс сүүлд хань ижил үр хүүхэд хүчирхийлэгчийн гарт амиа алдах тохиолдол гарч байсныг сануулах зүйтэй байх. Удахгүй АТГ-ын комиссарын гэр бүлийн хүчирхийллийн хэрэг олны анхааралд орох биз. Үүнийг дараа бусдын нөлөөнд орж хэргийг нуун дарагдуулж байсан хүмүүсийн хариуцлагын асуудал сөхөгдөх биз.
Эх сурвалж: tonshuul.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.