“Apple” компани дэлхийн хамгийн үнэ цэнтэй 500 брэндийн жагсаалтыг тэргүүлэв

9

“Apple” компани дэлхийн хамгийн үнэ цэнтэй 500 брэндийн жагсаалтыг тэргүүлэв

 

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй 500 брэндийн жагсаалтыг “Apple” компани хоёр жил дараалан тэргүүллээ. Тус компанийн үнэлгээ өн­гөрсөн онд 574.5 тэрбум ам.доллар байсан бол энэ жил 607.6 тэрбумд хүрч өсжээ. Түү­ний араас 565.3 тэрбум ам.долларын үзүүлэлтээр “Microsoft” хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бол “Google” компани 433.1 тэрбум ам.доллароор гуравдугаар байрт жагссан байна. Харьцуулбал, “Microsoft” 2025 онд 461.1, “Google” 413 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан юм. Дэлхийн хамгийн үнэ цэн­­­­тэй брэндүүдийн эхний аравт “Facebook”, “Amazon”, “Nvidia”, “TikTok”, “Walmart” сүлжээ дэлгүүр, “Samsung” болон “State grid” зэрэг томоохон корпорац багтжээ.

Тайланд дурдсанаар, АНУ нийт 192 брэндээрээ жагсаалтыг тэргүүлж, дэлхийн брэндийн зах зээлийн 53.4 хувь буюу 5.5 их наяд ам.долларыг бүрдүүлж байна. Удаах байрт Хятад улс 68 брэндээр (1.6 их наяд ам.доллар) жагссан бол Япон болон Франц тус бүр 33, Герман 26, Британи 25 брэндтэйгээр эхний эгнээнд багтав. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгаа ч шилдэг брэндүүдийн нийт үнэлгээ өмнөх оныхтой харьцуулахад 10 хувиар нэмэгдэж, 10.4 их наяд ам.долларт хүр­­­чээ. Энэхүү өсөлт нь дэлхийн эдийн засгийн дундаж үзүүлэлтээс 3.2 хувиар илүү байгааг шинжээчид онцоллоо.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.