ЦЕГ: Хоёр хүүхэд мориноос унаж нас барсан

51

ЦЕГ: Хоёр хүүхэд мориноос унаж нас барсан

 

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохиохыг хуулиар хориглосон байдаг. Тус хязгаарлалтаас бусад хугацаанд зөвшөөрлийн дагуу аймаг, сумдад хурдан морины уралдаан зохион байгуулдаг билээ. Гэвч морины уралдаанаар болон дулааны улиралд хүүхдүүд мориноос унаж бэртэж, амь насаа алдах харамсалтай осол ихээр гардаг.

Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай, Хэнтий аймаг бага насны хоёр хүүхэд мориноос унаж нэг нь эмчлэгдэж байгаад, нөгөө нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай осол гарчээ.

 

Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, Өвөрхангай аймагт зургадугаар сары 19-ний өдөр зургаан настай эрэгтэй хүүхэд, 23-нд найман настай эрэгтэй хүүхэд мориноос унаж нас барсан. Зургаан настай хүү эмчлэгдэж байх үедээ нас барсан. Нөгөө нь эмнэлгийн тусламж авч чадаагүй нас барсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалгалтын ажил үргэлжилж байна гэв. Иймд морины уралдааны үеэр болон хөдөө орон нутагт хүүхдүүдээ морь унахад анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.