МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг данс руу нь шилжүүлж эхэллээ

326

МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг данс руу нь шилжүүлж эхэллээ

 

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 1265 суралцагчийн тэтгэлгийг шилжүүлж эхэллээ. 2021-2022 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төгсөх нийт 14790 суралцагч байна.

Монгол Улсын Засгийн газрын суралцагчид тэтгэлэг олгох журмын дагуу:

2022.06.27-нд 686 төгсөгчийн
2022.06.28-нд 579 төгсөгчийн мэдээллийг цахим мэдээллийн сан болон сургуулиас ирүүлсэн албан ёсны боловсролын баримт бичигтэй тулгалт хийн баталгаажуулав.
Бичиг баримт нь баталгаажсан дээрх 1265 суралцагчийн тэтгэлгийг өнөөдрөөс хувийн данс руу нь шилжүүлж эхэллээ.

Тэтгэлэг олгоход үүсэж буй хүндрэл:

Регистрийн дугаар буруу, алдаатай-1383 суралцагч
Техник, мэргэжлийн боловсролын удирдлагын мэдээллийн tvets.edu.mn системд давхардсан-323 суралцагч
Боловсролын удирдлагын мэдээллийн esis.edu.mn системтэй давхардсан-570 суралцагч
Дээд боловсролын удирдлагын мэдээллийн hemis.edu.mn системтэй давхардсан-4121 суралцагчийн мэдээллийг нэг бүрчлэн тулгалт хийж алдааг залруулж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.