Х.Нямбаатар сайд аа, цагдааг иргэдтэй хагаралдуулж буй үйлдэлдээ тайлбар хийнэ үү

266

Х.Нямбаатар сайд та яагаад загас мэт дуугүй байна вэ. Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Хууль зүйн салбарыг толгойлж буйн хувьд та дуугарах учиртай. Энэ бол таны үүрэг.
Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсэн иргэдээ цагдаж, хорьж, хүч хэрэглэж Хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгааг ДЭЛХИЙ харж байна.
Өнгөн дээрээ иргэдийг “хуулийн зүйл заалт...”  гэж цагдаж, саатуулж байгаа мэт боловч үнэндээ ДАРАНГУЙЛАЛ  аль эрт явагдаад эхэлчхэж гэж харагдаж байна.
Товчхондоо бол иргэдийг цагдаа, хууль  хүчний байгууллагынхантай хагаралдуулж байгаа нь  улс орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх аюултай. Иймд та хууль зүйн сайдын хувьд өнөөдөр нийгэмд үүсээд байгаа энэ асуудлын талаар хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбар хийх нь  зөв биз ээ.
Таны удирдсан салбарын хүчний байгууллагынхан ийм арчаагүй, мэдлэггүй, чадваргүй юм гэж үү.  Өнөөдөр  ахлах офицерууд иргэдийг баривчлах ажиллагаанд оролцоод зогсож байхдаа сэтгүүлчийн “Яагаад баривчилж байгаа юм бэ” гэсэн асуултад “Цаанаас тэг гэсэн. Дээрээс тушаасан” гэдгээс өөрийг хэлж чадахгүй байна.
Тэгвэл олон нийтийн зүгээс цаадах, дээдэх хүн нь эрхэм сайд таныг гэж харж, хүлээж байна.
Өнөөдөр  ардчилсан нийгэмд бид амьдарч байгаа хэрнээ төв талбай дээрээ ирээд үгээ хэлчих эрхгүй,  төрд тухалсан та нөхдийн үнэнийг хэлснийхээ төлөө баривчлагдаж хоригдож, саатуулагдаж байна.
Хүчний байгууллагуудын ажилтнуудыг та нар өөрсдийгөө хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж байна. Тэгвэл андуурч. Цагдаа ч гэсэн иргэн, хүн. Тэд нохойд барьдаг мод биш.
Саатуулагдаж байгаа найз нөхдөө, үр хүүхэд, ач зээ, амраг ханийнхаа төлөө  бултаараа тэмцэх нь ойлгомжтой. Иймд үүсээд буй нөхцөл байдлыг улам дордуулчихгүй байхыг танаас хүсч, ШААРДАЖ байна, эрхэм сайд Х.Нямбаатар аа.
Мэдээж  та нөхөд ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ХУУЛЬ ДҮРЭМ ЖУРАМ гэх байх. Гэхдээ тэр чинь аль эрт “Цахим үндэстэн” шоугаар цуцлагдчихсан  шүү дээ.

https://erennews.mn/article/50085
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.