COVID-19-ийн халдварын батлагдсан тохиолдол 5670-аар нэмэгдэж, 275 мянга давлаа

239
 
Амралтын өдрүүдэд 5670 хүн “коронавирус”-ийн халдвартай нь батлагдаж, улсын хэмжээнд нийт тохиолдол 275 мянга давлаа. Харин нас баралт 25-аар нэмэгдэж, 1108 болоод байна.
Монгол Улсад хоёр сар тутамд халдварын тохиолдол хоёр дахин нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл халдварын тархалтын хурд цар тахлын анхны голомтуудын нэг БНСУ-тай ижил байгааг John Hopkins-ийн статистик мэдээллээс харж болохоор байна.
Ялангуяа нийслэлд “коронавирус”-ийн тархалт огцом нэмэгдэж байгаа нь их, дээд сургуулийн хөл хөдөлгөөн эхэлсэн долоо хоногтой давхцаж байгаа юм.
Харин дархлаажуулалтын хувьд нийт хүн амын 69.1 хувь нь вакцины эхний тунд, 65.2 хувь нь бүрэн тунд хамрагдаад байна. Харин нийслэлийн хүн амын 10 хувь нь вакцины нэмэлт тун хийлгэжээ.
Ц.Бадмаараг
Bloomberg Tv
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.