Зам тээврийн ослын улмаас зургаан хүн гэмтэж, нэг хүн нас баржээ

437
Энэ сарын 27-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 288 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн 16, зөрчлийн шинжтэй 209, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 32, бусад 31 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 4 хүн гэмтсэн бол, орон нутагт хоёр хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.
Мөн хүүхэд өртөж гэмтсэн зам тээврийн осол нийслэлд дөрөв бүртгэгджээ.
Үүнээс гадна гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 42, орон нутагт 39 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.