ОХУ-ын өмчлөлөөс Монголд шилжсэн орон сууцыг хувьчлах шийдвэр гаргалаа

585

Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо өчигдөр (2020.12.16) хуралдаж, орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг үндэслэн амьдарч байгаа сууц хувьчлан авахыг хүссэн нэг иргэнд орон сууцыг нь хувьчлан өгөх асуудлыг хэлэлцлээ.
Мөн Засгийн газрын 2020 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 146 дугаар тогтоол ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах 1, 7, 11, 12 дугаар байрны 17 сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөх, магадлан шинжлэх хэсгийн 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэн "0" тоот өрөөгөө хувьчлан авахыг хүссэн нэг иргэнд хавсралтын дагуу орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох,  Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч гэрчилгээг гээгдүүлсэн тул бүрдүүлсэн материалуудыг үндэслэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.
Хурлаар 19 иргэнд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ шинээр, гэрчилгээгээ үрэгдүүлсэн нэг иргэнд дахин олгохоор шийдвэрлэлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.