Допингтой бөх болгон давж заалдаач

589

Манай үндэсний бөхөд нэр төрийг нь сэвтүүлсэн нэг хар гай нь допинг гэдэг юм болчихож. Жил жилийн наадмын дараа л хэдэн бөх шинжилгээнд уналаа гэдэг. Дүлэгнэж дүлэгнэж зохих шийтгэл ногдууллаа л болдог. Тэр нь шударга биш хэн нэгэнд ялгаатай очно. Сүүлдээ ч бүр замхрах янзтай. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Э.Оюунболд гэж шүүхдэж ханадаггүй нөхөр байх юм. Анхан шатны шүүхээс барилдах эрхийг нь хоёр жилээр хасч, аварга цолыг нь хураахаар шийдвэр гарсан. Гэтэл тэр давж заалдсан. Энэ удаа шүүх барилдах эрхийг нь сэргээхээр шийдвэрлэсэн юм билээ. Гэтэл мань хүн "Би аварга цолоо хураалгахгүй” гэж дахиад давж заалдсан. Шүүх ч гэж шүүх. Аягүй бол цолыг хураахгүй гэх шийд хэлэх байлгүй. Допингийн үндэсний төвийн мэргэжилтэн Б.Сайнсанаагийн хэлснээр бол нэгэнт шинжилгээгээр допингийн төрлийн бодис илэрлээ гэсэн бол санаатай хэрэглэсэн үү, санамсаргүйгээр гэх тийм юм байхгүй.  
 
 
Тухайн тамирчин хариуцлагаа бүрэн үүрэх ёстой юм билээ. Гэтэл дөрвийн дөрвөн төрлийн хориотой бодис илэрсэн гэх Э.Оюунболд ямар үг хэлж шүүхдээд байдаг юм бэ? Ингээд бодохоор одоо допингтэй гэгдсэн бөхчүүд буруугаа хүлээгээд даруухан загнаж болохгүй юм байна. Н.Батсуурь, Р.Пүрэвдавга, Б.Бат-Орших нар ч гэсэн шүүхээр яв. Битгий шантар давж заалдаад л бай.  
 
Улсын баяр наадам зохион байгуулах бөхийн салбар хороо гэж ажлаа хийж чаддаггүй байгууллага ч огцорвол таарна. Нэг бол монгол үндэсний бөхийг спорт биш гэж ангилах юм бол Японы сумо шиг шинжилгээ авдаггүй баймаар. Үндэсний бөхөөр дотооддоо бүс нутгийн тэмцээн ч бараг болдоггүй юм чинь. Монгол туургатны нэртэй барилдаан хааяа болдог. Тэр ч нэг их олон улсын чанартай юм биш. Жалга довын барилдаан юм чинь.
 
 
М.Банзрагч
http://www.sonin.mn/news/culture/115493
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.