Неймар багийн гишүүдийн хамт Ковид-19-өөр халдварлажээ

687

Пари Сен-Жермен багийн зургаан тоглогч коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоны дунд Бразилийн хөлбөмбөгчин Неймар багтжээ. Багийн албан ёсны цахим хуудсанд ойрын өдрүүдэд үлдсэн тоглогч, багийн гишүүд, холбогдох ажилчдад үргэлжлүүлэн шинжилгээ хийж, өөрийгөө тусгаарлах эрүүл мэндийн нарийн дэглэм мөрдүүлэхийг мэдэгдсэн байна.
Неймараас гадна Анхель Ди Мариа, Леандро Паредес нарын шинжилгээний хариу эерэг гарчээ. Тэднийг Испанийн Ибиза арал дээр амраад буцаж ирэхэд нь халдвар авсныг нь илрүүлсэн тухай Францын хэвлэлүүд мэдээлээд байна. Неймар, Анхель, Леандро нарыг халдвар авсныг зарласны дараахан дахин гурван тоглогчид коронавирус илэрснийг зарлажээ.
Энэ жил 28 настай Бразилийн алдарт хөлбөмбөгчин Неймар дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчнөөр нэрлэгдсэн билээ. Түүнийг 2017 онд Барселонагаас Парис Сен-Жермен багт 263 сая ам.долларын гэрээгээр авчирж байсан юм.
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.