Хятадад 916 мянган гахайг устгалд оруулжээ

2019-01-18 329

БНХАУ-д Африкийн гахайн мялзан өвчин хүрээгээ тэлсээр байна. Тус улс ганцхан долоо хоногийн дотор нийт 916 мянган гахайг устгалд оруулж, фермүүдийг ариутгах ажил үргэлжилсээр буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. 


Хөдөө аж ахуй, бүс нутгийн асуудал хариуцсан яамны хэвлэлийн төлөөлөгч Гуан Дефу “Гахайн мялзан өвчин 24 мужид илрээд байна. Зарим бүс нутагт хөл хорио тогтоосон” гэж ярьжээ. 
 
Гахайн мялзан өвчний анхны тохиолдол 2018 оны наймдугаар сард яонин мужийн зүүн хойд хэсэгт бүртгэгдсэн аж. 
 
Эрүүл мэндийн яам “Энэхүү өвчин зөвхөн гахайнд халддаг. Улсын хэмжээнд хүн болон бусад мал, амьтанд халдсан гэх тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ аюулгүй байдлын улмаас гахайн махаас татгалзахыг уриалж байна” гэх сэрэмжүүлэг гаргажээ. 
 
Б.Дэлгэрцэцэг

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. webs.mn