Солонгосчууд консулдаа арга хэмжээ аваад эхэлжээ

2019-01-17 1005

Өчигдөр сошиал орчинд олон нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг нь Солонгос улсын консул болон Монгол охины бичлэг байлаа. Уг бичлэгийг анх цэнхэр үст Цэрэн цахим хуудсандаа байршуулснаар олон нийтэд таржээ.
Тэгвэл уг хэрэг есдүгээр сард болсон хэрэг бөгөөд бичлэг өчигдөр Монголын фэйсбүүк хэрэглэгчдийн дунд тарж эхэлсэн юм. Тэгвэл өнөөдөр Солонгосын талаас тус бичлэгтэй холбоотой мэдээлэл цацагдаад эхэлжээ. Уг мэдээнд хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд бичлэг дээрхи Солонгос консулаас утсаар мэдээлэл авахад: Тэрээр байгууллагын өдөрлөг болж байсан бөгөөд өөрийг нь унтаж байх хооронд ажилчид нь маргаан үүсгэсэн. Үүнтэй зэрэгцэж байрны хамгаалагч гаднаас орж ирэн бичлэг хийж эхэлсэн. Энэ үед эмэгтэй ажилтан хувцсаа тайлчихсан байсан. Гаднаас хүмүүс орж ирж бичлэг хийж байсан тул хувцсаар биеийг нь халхалж өгсөн” хэмээн тайлбарлажээ. 
Харин уг бичлэгийг анх цахим орчинд байршуулсан Э.Цэрэн “Монголчууд Солонгос улсыг зорихдоо нийтээрээ хамаг данс үл хѳдлѳхѳѳ мэдүүлэхийн дээр цагдаагаас ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй гэсэн лавлагаа ѳгч байна… Солонгост хар ажил хийхдээ бид хүний дээд гэдгээ батлах ёстой… Гэтэл Солонгос улсаас Монголд суугаа тѳрийн ажилтан консул нь доорхь ажилтантайгаа унтаж хэвтэх хүчирхийлэх, зодох хэвийн үзэгдэл болтой. Солонгос улс энэ хүмүүс дээрээ арга хэмжээ авах нь ойлгомжтой. Энэ бичлэгт Солонгосын консул түүний Монгол ажилтнууд байгаа болно” хэмээх тайлбартай оруулжээ. 
Ямартай ч ёс бус үйлдэл гаргасан Солонгосын консулд Солонгосын талаас холбогдох арга хэмжээ авах нь тодорхой болжээ. Тэд асуудлыг ердөө нэг өдрийн дотор шийдвэрлэжээ. Харин манайд…? 
www.Seen.mn 

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. webs.mn