Хувцас, гутлаа хэрхэн арчлах вэ?

2019-01-16 377
 
Хувцас худалдан авахдаа бид удаан хэрэглэх болов уу хэмээн бодож авдаг билээ. Гэтэл санаандгүй байдлаар ямар нэгэн толбо болох гэх мэт асуудлууд тулгарч хувцасны хэрэглээг богиносгодог. Ингээд гутал, хувцсаа арчлах 11 сонирхолтой аргыг хүргэе.



1. Ноосон цамцаа муухай болгохгүйн тулд уутанд хийж 3-4 цаг хөлдөөгчинд хийгээд дараагийн улирал хүртэл асуудалгүй хадгалаж болно.



2. Хувцасны суган доорхи толбыг нимбэгний шүүс болон содоор арилгах боломжтой.



3. Хувцас тань соронзлогдоод байвал хуурай салфеткаар гадна талаас нь арчих хэрэгтэй.




4. Хувцсан дээрх жижиг үрчлээг үсний индүүгээр индүүдэж болно.

5. Сахлын хөөсний тусламжтайгаар хувцсан дээрх крем, пудрний толбыг арилгаж болно.

6. Жижигдсэн гутлыг сунгахдаа гялгар уутанд ус хийж, гутлан дотор хийгээд нэг хоног хөлдөөгчинд хонуулах хэрэгтэй.

7. Улаан дарсны толбыг арилгахын тулд, цагаан дарс хийгээд…

… дээрээс нь бага зэрэг хүнсний сод хийх хэрэгтэй. 2-3 цагийн дараа угаана.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. webs.mn