Вангагийн зөвлөснөөр гэрээсээ сөрөг муу энергийг хөөж, аз жаргалыг дуудаарай!

2019-01-16 1072
ВАНГА ЭМЭЭ

Болгарын нэрт зөнч, Ванга эмээгийн тухай дэлхий дахинаа мэдэхгүй хүн туйлын ховор билээ. Учир нь түүний зөгнөсөн зөгнөл бүр нь биелж, хүмүүст итгэл үнэмшил хайрласаар байгаа юм. Тиймдээ ч түүнийг амьд ахуй байх үед нь давхардсан тоогоор нэг сая гаруй хүн зорьж, хувь заяагаа үзүүлсэн гэдэг. Тэдгээр хүмүүсийн цуваанд олны танил алдартай хүмүүс, улс төрчид ч мөн багтаж байжээ. Ийнхүү бид та бүхэндээ Ванга эмээгийн айл гэрийн сөрөг энергийг хөөж, аз жаргалыг бэлгэлэн, мөнгө дуудах үнэтэй зөвлөмжийг хүргэе.

  • Хэрвээ та амьдарч буй гэрээ гадны зочид болон уригдсан хүмүүсийн хар муу энергиэс хамгаалъя гэвэл “самбук жимсний мөчрийг” (branch of elderly) хаалганыхаа дээр хөндлөнгөөр нь өлгөж тавиарай.
  • Хэрэв өглөөг сайхан эхлүүлж, тухайн өдрөө аз завшаанаар дүүрэн өнгөрүүлэхийг хүсвэл, орноосоо босохдоо баруун хөлөө эхэлж газар тавиарай! Гутлаа өмсөхдөө ч мөн баруун талын хөлнөөсөө эхлэх хэрэгтэй. Харин дараа нь нөгөө хөлдөө өмсөнө.
  • Гэртээ аз жаргал, эд баялгийг дуудахыг хүсэгчид, шинэ сар гарах үеэр гэрийнхээ тавилганы байрлалыг сольж байх хэрэгтэй. Удаан хугацаанд нэг газраа байсан тавилгад муу бүхэн шингэж, саад тотгор учруулдаг байна.

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. webs.mn